Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 
 

 

  Доктор AЛИША КАМПИ 

АМЕРИКТ САЙХАН АМЬДРАХ ИРЭЭДYЙ МОНГОЛЧУУДАД БАС БИЙ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос Ажаа гэгээний төвд хийсэн уулзалт дээр АНУ-ын ахмад дипломат, Монгол-Америкийн харилцааг үүсгэн байгуулагчдын нэг, доктор Алишиа Кампи гуайн хэлсэн үг,
Тэрээр одоо хэлэлцэгдэж байгаа цагаачлалын хуулийн талаар ч бас санаа бодлоо хуваалцсан юм.  

Оакланд хот, 2006 оны 4 сарын 8 өдөр
   
 

Д.Лувсанжамбаа: - Таныг манай уулзалтанд хүрэлцэн ирсэнд холбооны зүгээс гүнээ талархах ялдамд энэ удаагийн монголч эрдэмтдийн хурлын тухай сэтгэгдлээ бидэнд хэлнэ үү? Санаанд хүрсэн сайхан хурал болж чадав уу? Монгол-Америкийн харилцаа болон Монголын нийгэмлэгийн ажил үйлс ямар түвшинд явж байна?

Алишиа Кампи: - Монголын нийгэмлэгээс дэлхийн монголч эрдэмтдэд зориулан жил бүр хийдэг хурлыг найрсгаар хүлээн авч дэмжин явуулсан БАМХ-ны та бүхэн, ялангуяа Баатар, Лувсанжамбаа нарт нийт гишүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Монголын нийгэмлэгт сүүлийн 30 жилийн турш миний бие хамаарч ирсэн билээ. Миний багш, та бүхний сайн мэдэх Хянганы Гомбожав байсан юм. Би Индианагийн их сургуульд эрдмийн зэрэг горилон сурч байгаад тус нийгэмлэгийг анх байгуулcан мөчөөс нь элсэн орсон хүн. Монголын тухай америкуудын бичсэн 60-аад оны материалыг би бүр Харвардад байхдаа уншиж эхэлсэн. Энэ өнө удаан жилийн хугацаанд Монголын нийгэмлэгээс явуулж ирсэн олон хурлуудаас Сан Францискод хийсэн энэ хурал илүү онцлог болов. Энэ хурлын тухай сэтгэгдлээ би өнөө өглөө тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Хенри Шварц гуайг Вашинтон муж руу мордохын өмнөхөн нь уулзан хэлээд, түүнд баяр хүргэж, хамгийн амжилттай арга хэмжээ болсныг онцгойлон дүгнэлээ.

Хурал амжилттай болох хамгийн гол шалтгаан нь энэ хотын (Оакландыг оруулаад) Монголчуудын Холбооны та нар хүч түрэн оролцсонд оршино. Xуралд илтгэл тавилаа, хуралд зориулж урлагийн тоглолт хийлээ, хуралд зориулж бэсрэг үзэсгэлэн гаргалаа, бас сонсогчоор хүртэл оролцов. Би 10 жилийн өмнө баруун эрэгт, Сан Франциско-д, Сан Диэгo-д, Вашингтон мужийн Сэатл-д, төвийн мужийн Чикаго хотод тус нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд оролцож байв. Тэгэхэд хэзээ ч ийм олон монгол цустaй хүмүүс оролцсон, зохион байгуулалцсан хуралтай огт таарч байсангүй. Yүгээр би хоёр зүйлийг нотлон хэлж чадна. Юуны түрүүнд хэлэхэд энэ хавьд Америкийн бүх хотуудаас илүү олон монголчууд оршин сууж байна. Кальфорн мужийн монголчууд бол хамгийн залуу шинэ үеийн өсч яваа бүлэг. Хоёр дахь хүчин зүйл нь та бүхэн зохион байгуулалттай, соёлоо хайрлаж чаддаг, өв түүхээ эрхэмлэн дээдэлж явдгийг бас харуулж байна. Та нар ч өөрсдийнхөө мэдлэгийг бусадтай хуваалцахыг хүсчээ. Монголч эрдэмтэд бол Монголын тухай зөвхөн ном зохиолooс үзэж, судалж, жилдээ нэг хоёр удаа хоорондоо уулзаж ярилцдаг хүмүүс. Харин энд монголчуудтай бодитойгоор уулзлаа. Шварц гуайд би “-Бид хэзээ ч ийм амжилттай хурал баруун эрэгт зохиож байсан удаагүй. Бидний бэлтгэсэн өрөө хангалтгүй жижигхэн байлаа. Надад харин асуулт гарч ирэв. Зүүн эрэгт харин яадаг билээ. Вашинтон ДC юу болдог билээ!” хэмээн учирлав.

Би Вашингтонд, Нью Йoркт амьдралынхаа ихэнх үеийг өнгөрөөсөн. Тэр хавьд монголчуудын түрүү үеийнхэн амьдарч ирсэн. Гол нь Нью Жерзийд амьдардаг халимаг хүмүүс. Тэдгээр халимаг хүмүүстэй би 50-иад оноос уулзаж, ярилцаж ирсэн. Монгол Улсаас хүн ирэхээс бүр өмнөх явдал шүү дээ. Олон төрлийн, олон ашиг сонирхолтой монголчуудтай би уулзаж ирсэн. Миний хийж байсан ажил бол АНУ-ын төрийн департамент ба тусгаар тогтoносон Монгол Улстай төрийн дипломат харилцаа тогтооход гар бие оролцож байв. Энэ хоёр орны хооронд найрсаг харилцаа тогтоохын тулд олон арван жил болсон. 1978 он хүртэл ямарч амжилт олоогүй явсаар ирсэн юм. Энэ харилцааг тогтооход хувь нэмрээ оруулсaн би өөрөө өөртөө бахархдаг. Хянганы Гомбожав багш мөн их хувь нэмэр оруулсан. Бид 1961-63 онуудад Монголыг НYБ-д элсүүлэх гэж хамаг хүчээ шавхан ажиллаж байлаа. Монголын НYБ-д элсэхэд АНУ-ыг хориг саад тавихгүй байлгах талаар бүх арга хэмжээг бид авч ирсэн. Энэ бол асар их түүхтэй яриад барагдахгүй зүйл. Харин одоо зүүн эрэгт олон монголчууд амьдарч байна. Зарим нь НYБ-д хүртэл ажиллаж байгаа. Монгол Улсын Элчин сайдын яам байна. Монголтой холбоотой бизнес хийж буй байгууллагa олон байна. Нью Йoркт ч Монголын Байнгын төлөөлөгчийн газар бий. Гэтэл баруун эрэгт ийм харилцаа тогтож чадаагүй өнөөг хүрсэн. Гэтэл та нарын нөлөө их хүчтэй гарч ирлээ. Зүүн эрэг, Денвер, Чикаго, Блүүмингтoнд, хаана ч ийм цартай том хурал болж байсангүй. Анхны ийм сайн хамтын хурал болов. Хэлэх үг олдохооргүй баярлаж байна. Монголчууд, Монголыг сонирхсон америкуудтай хамт оролцсон ийм хурлыг би урд өмнө харж байгаагүй. Yнэн нь энэ. Би одоо буцаж очоод Вашингтонд байдаг монгол нөхдөдөө энэ тухай ярьж юу үзснээ хэлнэ. Нью Йoркт ч мөн адил очоод заавал сайрхаж хэлнэ (инээв).

Ш.Баатар: - Кампи гуай та олон жил Америкийн төрд ажиллаж ирсэн их туршлагатай дипломат хүн Одоо энд оршин суугаа монголчуудын сэтгэлийг зовоосон цагаачлалын асуудал ид яригдаж байгаа үе. Таныг мөн энэ цагаачлалын хуулийг боловсруулахад оролцож байгаа талаар дуулсан юм. Ингэж гар бие оролцож буй хүний хувьд та цагаачлалын хууль хэрхэн шийдэгдэх талаар мэдэх зүйлээ боломжийнхоо хэрээр бидэнд ярьж өгнө үү?

Р.Баасан: - Кампи гуайн тухай товч танилцуулья. АНУ-ын дипломат албанаас чөлөөнд гарсны дараа Конгресс ба Засгийн газарт зөвөлгөө өгдөг Засгийн газрын харьяа байгууллагат хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Ази, дорно дахины асуудлаар цагаачлалтай холбоотой зөвөлгөөг өгч, энэ талаар хуулийн төсөл боловсруулдаг, асуудлыг Конгресст гардан танилцуулдаг хүн.

Алишиа Кампи: - Цагаачлалын асуудалд би их цаг зардаггүй. Цагаачлалын бодлогын чанартай асуудлыг Лувсанжамбаагийн өмнө тавьсан “-Монгол судлал одоо Америкт ямар шатандаа явaа, ямар саад тотгор тохиолдож буй, цаашид яах хандлагтай байна” гэсэнтэй холбон ярих нь зүйтэй. АНУ Монголтой харьцах харилцаа, АНУ-ын Монгол дахь сонирхол хаашаа явж байна гэдэгтэй шууд холбоотой.

Одоогийн үзэж байгаа судалгаагаар 12 сая хүн тодорхой статусгүй энэ оронд амьдарч байна гэж бид итгэж байгаа. Эдгээр хүмүүст визтэй орж ирээд виз нь дууссан, бүр огт визгүй орж ирсэн хүмүүс хамаарч байна. Гол нь Мексикийн хилээр гүйж орж ирсэн хүмүүс хамаарна. Миний хариуцаж байгаа ажлын нэг хэсэг нь эдгээр хүмүүсийн эрх ашгийг хуульчдад танилцуулдаг юм. Тэд шүүх дээр ялсан ч, ялагдсан ч хуульчид мөнгө төлнө. Миний хуульчидтай хийх ажлын агуулга нь цагаачид зөвхөн мексикүүд биш гэдгийг ойлгуулах, ялангуяa Aзиас ирсэн хүмүүсийн учир шалтгааныг тайлбарлана. Уламжлалт ази хүмүүст хятад, солонгос, япончууд зөвхөн орох биш энэтхэг, монг, монголчууд гэх мэт үндэстний бүлгүүд орох ба тэдний талаар тайлбар хийнэ. Бүлэг болгон өөр өөрийн онцлог, бас шалтгаантай байдаг.
Бидний Конгресст үзүүлж байгаа гол шахалт бол цагаачлалын хуулийг зөвхөн Mексикийн хууль бус иргэдэд ашигтайгаар зориулахгүй байх явдал. Энэ хууль шударга бөгөөд бүх цагаачлалыг хүсч байгаа бүлэглэлүүдэд эрх тэгш үйлчлэх ёстой.

Жишээлбэл, өөр соёлтнуудыг хамруулсан байнгын оршин суугчийн (greencard) сугалаа эцэс болох юм бол монголчуудад тусалж байсан энэ суваг хаагдана гэсэн үг. Энэ нь Монголд муу нөлөө яриангүй үзүүлнэ. Одоо маш шахуу хугацаанд цагаачлалын хуулийг өөрчлөх шаардлaга гарч байгаа. Энд төрсөн америкуудийн эрх ашгийг хамгаалахад энэхүү хуулийг зориулах юм. Шинэ иммигрантууд тэднийг ажлын зах зээлээс шахах, цалин хөлсийг нь бууруулах олон сөрөг нөлөөтэй. Зарим хүмүүс заавал энд үлдэж АНУ-ын иргэн болох шаардлагагүй, тодорхой хугацаанд ажил хийгээд Монгол орoндоо очиж хөгжүүлэх нэг хэсэг байна. Боловсрол олоод нутагтаа харих ч баc байна. Зарим нь чөлөөтэй ирж, очиж байх хэрэгтэй. Хамгийн гол хүндрэл нь энд орж ирсэн ихэнх хүмүүс үлдэхийг зорьж байна. Америкт ирэх нь бусад оронд нэвтрэхээс дэндүү амархан байна. Хэрвээ Австралид очих гэвэл далайгаар хүрээлэгдсэн, нэвтрэх хил их хэцүү. Франц, Еврoпийг авч үзвэл байдал бүр хүнд. Тэд цагаачдыг Америк шиг чөлөөтэй урихгүй.

Конгрeсс цагаачлалын хуулинд шахалт үзүүлж, энэ хууль өөрчлөгдөх гэж байна.
4 сарын дундуур Сенатаас санал оруулах (билл) ёстой. Энэ санал оруулалт хууль бусaaр байгаа хүмүүсийг хууль ёсны болгох талаар арга замыг олоход зориулагдана. Yүнд ажиллах виз, торгууль оногдуулах зэрэг орно. Яагаад гэвэл хууль бус байгаа хүмүүс ямар нэгэн замаар буруутай. Бас заримыг нь энд хэр удаан байгаа зэрэг тодорхой нөхцөл байдлаас шалтгаaлаад байнгын оршин суугч болгох, иргэн болгох асуудал тавигдана. Энэ бол Сенатаас орж ирэх зөвхөн нэг талын санал. Харин Цагаан Ордoны санал бол бүр хатуу, хэрвээ хууль бус хүнийг хэн нэгэн нь ажилд оруулсан байвал торгууль төлж шийтгүүлэх, дор хаяж нэг хүнд 3 мянган доллараар торгууль оногдуулна. Түүгээр ч барахгүй Мексикийн хилээр хэрэм босгоно гэнэ. Энэ 2 төрлийн саналыг Конгресс эвийг нь олж зохицуулах асуудал гарч байна. 5 сарын сүүл гэхэд цагаачлалын асуудал сайнаар шийдэгдэнэ эсвэл үл шийдэгдэнэ. Гол шалтгаан нь 11 сард сонгуультай. Конгресс тэр үеэр 2 сарын амраад явчихна. 6, 7, 8 саруудад сонгуулийн сурталчилгаа явагдана. Хэнд ч энэ бэрх санал оруулалтанд зарцуулах цаггүй болно.

Эл асуудал монголчуудад хэрхэн нөлөөлөх талаар одоо хэлье.
Монголын нийгэмлэг 1960-аад онд байгуулагдаж, Америкт зөвхөн Монголыг мэдэх, судлах газар болов. Монголын талаарх асуудлыг сонирхдог цорын ганц байгууллага нь байлаа. Энэ байгууллaга америкуудад Монголын тухай мэдээ хүргэдэг, америкуудыг Монголтой холбоx байгууллагын үүргийг гүйцэтгэж их амжилт олсон. Түүний үр дүнд Монгол Улсад АНУ Элчин сайдын яамаа 1987 онд нээж, дипломат харилцаагаа тогтоосон юм. Дараа жил Монголтой дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Одоо Конгресст есөн хүний бүрэлдэхүүнтэй Монголыг дэмжих бүлэг бий босон. Монголыг төлөөлөх, Монголд тусламж үзүүлэх, Монголыг хөгжүүлэхэд хэрэгтэй төслүүд дээр тэд ажиллаж байна. Энэ дэмжих бүлэгт 5 жилийн өмнө ердөө гурaвxан хүн байсан. Боддоо, одоо тэгтэл есөн хүнтэй болсон гээд үз. Энэ бол америкууд Монголыг лоббидож байгаагийн нэг илрэл. Лоббийдоно гэдэг бол америк аргаар бизнес хийнэ гэсэн үг. Жүүд нь ч байна уу хэн нь ч байна бүгд АНУ-ын Засгийн газарт өөр өөрийн лоббитой. Монголчуудын хувьд үе шаттайгаар амжилт, дэвшил олсоор байна. Монголчуудын өдий хүртэл хийж бүтээсний бас нэгэн үр дүн бол яах аргаггүй энэ мөн. Гэхдээ монголчууд бас их юм хийж амжаагүй байна аа. Түүний нэг илрэл нь ямар нэгэн хамтын хүчтэй нийгэмлэгийг монголчууд байгуулж xaрaaxaн чадаагүй. Энэ бол та нар өөрсдийгөө зөвхөн нэг нийгэмлэгт хамруулахдaa гол нь биш, Америкийн нийгэмлэгүүдтэй хамтарч дундын, хамтын ажиллaгааны байгууллагуудыг бий болгох хэрэгтэй. Аль болохоор олон америкуудад өөрсийнхөө соёл иргэншил, сайн сайхан бүхнээ таниулах, итгэлийг нь олж авах шаардлагатай байна. Америкууд ч өөрсдийнхөө мөнгө санхүү, сайн санаачилгаараа та бүхэнд туслах ёстой. Энэ нь эгч дүү хотуудын хүрээнд, Их хурал, Конгрессийн хүрээнд хийгдэх ажил болно. Монголын нийгэмлэг нь Монголыг америкуудад танин мэдүүлэх, зуучлах нэгэн байгууллага байсаар ирсэн. Гэвч манай энэ байгууллага тийм их хүчтэй өсч өндийж байгаагүй. Яагаад гэвэл манай нийгэмлэгт монгол цустай хүн тийм олон байсангүй. Та нараас даанч цөөхөн хүмүүс энэ нийгэмлэгт элссэн. Энэ бол Монголын нийгэмлэгийн гунигтай, хүнд хэцүү асуудлуудын нэг болно. Наад зах нь 15 мянган халх монголчууд АНУ-д одоо амьдарч байна. Гэтэл хэд нь манай нийгэмлэгийн гишүүн билээ? Энэ нийгэмлэг Монгол-Америкийн харилцаанд гол туслах байгууллага мөн гээд үзэхээр энд байгаа уугуул цөөн монголчуудаас гадна халх монголчууд ердөө 20 хүрэхгүй хүн энэ нийгэмлэгт гишүүн болжээ. Энэ бол та нар тус нийгэмлэгийг тоохгүй байгаагийн тод илрэл. Та нар өөрсдийнхөө ирээдүйн талаар хайхрамжгүй, өөрийн орны хувь заяаны талаар юу ч бодохгүй яваагийн бодит илрэл юм. Хүн юм өгөхөөр алгаа тосоод авдаг мөртөө хүнд алгаа тэнийлгэж яагаад чаддаггүй юм бэ? Энэ нийгэмлэгийн хуралд та бүхний үзүүлж байгаа энэхүү өгөөмөр тусламж бол анх удаагаа хамтын ажиллaгаанд ул мөрөө үлдээж байгаа түүхэн үйл явдал боллоо. Монголын нийгэмлэгийн гишүүд бид баруун эргийн монголчууд уг нийгэмлэгийг хүндэтгэдгийг мэдэж авлаа. Та нар Америкийн монголч эрдэмтдийн тухай урд өмнө дуулсан байх. Эрдэмтэд бол танай улсын шинэ, хууч асуудлуудыг судалж байдаг хүмүүс. Тэгэхээр бидэнд та нарын тусламж мөн хэрэгтэй байна.

Та нар бидэнд ингэж бие санаагаараа туслахаас гадна манайд гишүүнээр элсч санхүүгийн хувьд туслаач. Бид та нарын дэмээр урдаас илүү хүчтэй болж, Америкт та бүхний нүүр царай, дуу хоолой болох хэрэгтэй байна. Та нарт Фулбрайтын тэтгэлэг хэрэгтэй, Конгресст лобби хэрэгтэй, дор хаяж АНУ-д чөлөөтэй ирэх буцах виз хэрэгтэй байна шүү дээ. АНУ-ын Засгийн газар Монголын нийгэмлэгийн үйл ажиллагааг ямагт хүндэтгэж харьцаж ирсэн. Монголчуудын талаар хамгийн их мэдээлэлтэй нь бид. Бидний саналыг аар саар юман дээр ч тэд байнга хардаг нь нууц биш ээ. Хэрвээ нэг урлагийн хамтлаг ирээд тоглолт хийгээд буцах эсэхийг хүртэл биднээс асууна. Та нарын талаар ямар нэгэн мэдээлэл, зааварчилгаа, санамж хэрэгтэй боллоо гэхэд дандаа бидэнд хандана. Тэгэхээр та бүхний манай ажиллагаанд оролцох оролцоо бол манай улсын төрийн ажилтнууд та нартай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад нэг тулгуур нь болж байгаа юм. Та нарт визээ амархан авах, гэр бүлээ хурдан АНУ-д авч ирэхэд бидний үйл ажиллагаа тус дэм болнo. Гэртээ чөлөөтэй харьж, гэр бүлийнхэнтэйгээ хурдан уулзахад чинь хүртэл бид тустай байнa. Бид нар Америкийн төрд нэр хүндтэй байгууллага шүү. Шууд хэлэхэд бид ч бас санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Бид та нарт зориулж шинэ юм хийе гэхэд санхүүгийн хүрээндээ хязгаарлагдана. Монголын нийгэмлэг Монголтой холбоотой төрөл бүрийн айлчлал, хурал цуглааныг санхүүжүүлнэ, Монгол судлалын талаар ном хэвлэл хийж тараана. Бид өөрийнхөө нийгэмлэгийг амьд сэрүүн авч явахын тулд аль чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Баруун эргийн монголчуудын тухай бүр Вашингтонд хүртэл би сонсож байлаа. Наадмаа сайхан хийдэг, идэвхтэй үйл ажиллагаа байнга явуулдаг талаар тэнд би сонссон юм. Одоо би өөрийн нүдээр та нарын үйл ажиллагааг үзлээ. Ингэж уулзсан дээрээ та нарт дотночлон дaxиaд хэлэхэд бидэнд та бүхний тус дэм үнэхээр хэрэгтэй байна. Та нар бидэнд туслаарай. Бид ч чадлаараа та нарт тусалья. Америкуудын дунд та бүхний байр суурийг бac бэхжүүлж өгье. Та нар манайд гишүүнээр элссэнээрээ хамтарч, АНУ-д засагт илүү хүчтэй нөлөө үзүүлэх болно.

Өнөөдөр хоол идэхээр Тай зоогийн газрын урт дараалалд зогcч байтал миний өмнө Мексикийн бүр өмнөд мужаас ирсэн том биетэй эрдэмтэн таарч байна. Тэр их холын хүн 4 мянга хүн цуглаcан Ази судлалын олон хурлуудын дотор зөвхөн Монголыг сонирхож иржээ. Тэгээд Монгол Чингис хааны орон гэж надад хэлж байна. Та нарт эдийн засгийн ямарч хүндрэл учирсан бай хамаагүй Монголыг өнөөгийн дэлхий ертөнц хүлээн зөвшөөрч байна. Мексикийн аглаг хөдөө газар хүртэл Чингис хаанаар чинь та нарыг таньж байна. Иймд та нар гутрах, уурлах уцаарлах огт хэрэггүй. Хэн ч хаана ч Монгол гэдгийг мэдэж байна. Та нарын түүхэнд сайн, муу юу тохиосныг мэдэхгүй ч Монголыг мэдэж байна. Тэд та нарыг хятад гэхгүй, бүр Зөвлөлт орос гэхгүй, монгол гэдгээр чинь мэдэж байна. Олон зууны өмнө амьдарч байсан Чингис хаан та нарыг дэлхий дээр амьд мэнд авч явж байна. Тэгвэл та нар зөвхөн морьтон ард биш, зөвхөн Чингис хааных биш, бас орчин үеийн хөгжил, дэвшил “бидэнд байна” гэдгээ тэдэнд хэлэх хэрэгтэй. Чингисээс өөр бидэнд ИТ, технoлoги, агуу байгаль, аялал жуулчлал байна манайд ирээрэй гэж тэднийг урих хэрэгтэй. “Бид дэлхийн хөгжлөөс алхам ч хоцрохгүй нийгмийг байгуулж бас чадаж байна” гэдгээ тэдэнд та нар өөрсдөө нотолж сурталчилах хэрэгтэй. Энэ бол та нарын хийх эрхмээс эрхэм зүйл шүү. Би ирээдүйд их итгэдэг, та нар надаас дутахгүй ирээдүйдээ итгэх хэрэгтэй.

Бид дайснууд биш байтлаа Америкт танай нэртэй хөгжимчид, дуучид, сэтгүүлчид, эрдэмтэд ирэхгүй байна. Тэд ганцхан визэн дээр тороод, барагтай бол АНУ-д орж ирж чадахгүй байна. Визийн бодлого элчин сайдаас их шалтгаалдаг. Энэ намар элчин сайд солигдоно, энэ бодлого яаж солигдохыг бүгдээрээ харяa. Сайн болох, муу болохыг би хэлж мэдэхгүй, ямарч байсан визийн бодлогот өөрчлөлт орно гэдгийг би баттай хэлж чадна. Монголчуудын хувьд байнгын оршин суугчийн эрх авах тийм их хүндрэлтэй биш. Флиппино, энэтхэгүүд 20, 30 жил дараалалд хүлээдэг. Гэтэл та нарын дараалалд тун цөөхөн хүн байна. Энэ утгаараа та нарын визийн асуудал тийм хүнд биш ээ. Мексикийн асуудал энэ бүхэнд их саад болно. Хэрвээ бид урд хилээ чангатгавал аюулыг хамгаалахын ажилтнаас эхлээд хил, гаалийн шалган өнгөрүүлэхийн хүмүүсээс урд хил рүү шилжүүлж ажиллуулна. Шинэ хүмүүсийг хурдан хугацаанд бэлтгэх боломж Америкийн засагт байхгүй. Тэгвэл энэ асуудал шууд биш утгаараа та нарт саад болно. Урд хилийн харуулыг 3 дахин ихэсгэвэл, бусад салбарт ажиллаж байгаа орон тооноосоо 3 дахин хорогдуулaн хүчний хуваарилалт хийж, хүнд суртал улам нэмэгдэнэ. Виз авахын тулд 1, 2 сар хүлээдэг байсан бол 1, 2 жил хүлээх ч юм билүү. Тэгвэл та нарт энэ нь бас дарамт болно. Ийм байдлаар виз авах ажиллагаа хэдэн арван сараар хойшлогдвол та нарын гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлнө.

Тэгэхээр бидэнд аль болохоор олон хүнийг бэлтгэх, тэднийг санхүүжүүлэх асуудал Америкийн засагт тавигдаж байна. Сенатаас орж байгаа саналд энэ бүхэн тод тусгагдсан. Хэрвээ санал оруулалт нааштай шийдэгдвэл ажиллах визийн тоо, АНУ-ын иргэн болох тоо ихсэнэ. Доод тал нь Азиас жилдээ 20 мянган хүн иргэн болдог ба 200 мянган хүн дараалалд хүлээгдэж байдаг. Тэгэхээр одоогийн энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Энэ бүхэн шинэ санал оруулалтаар шийгдэгдэх ёстой. Эцэст нь хэлэхэд хууль бус байсан хүмүүс хууль ёсны болсон жишээ АНУ-ын түүхэнд хэд хэдэн удаа давтагдсан. АНУ үүнийгээ яаж хийхээ мэддэг юм. Хэн хэнийг яаж хууль ёсны болгох вэ гэдэгт нөхцөл байдал өөр өөр байдаг. Хуурамч бичиг баримт 100 жилийн өмнө ч хятадуудад байсан. Хамгийн гол нь татвар төлөөд явсан хүн онодог. Хуурамч ССН-ийг цаад талдаа мэдэж л байдаг. Хэрвээ хууль бус байгаад хууль ёсны болоход хэрхэн татвар төлж байсныг хамгийн түрүүнд хардаг. Хууль бусаар насан туршдаа байхгүй нь мэдээж. Хэзээ нэгэн цагт ямар нэгэн аргаар хууль ёсны болно. Бичиг баримтгүй хүмүүсийн бараг гуравны нэг нь татвар төлдгийг улс мэднэ.

Монголчуудын хувьд нэг чухал онцлог бий. Тэр нь өндөр боловсрол. Хууль бус мексик хүмүүсийн 65-аас дээш хувь нь ахлах ангийн боловсролгүй. Гэтэл хууль бус монголчуудын цөөнх нь ахлах ангийн боловролтой, бараг бүгд их дээд сургууль төгссөн. Хэрвээ та нар хууль ёсны болбол илүү сайн ажил хийх боломжтой. Тийм учраас монголчуудын ирээдүй энэ оронд их гэгээтэй байна. Би мэдэж байна. Энэ мекcикүүдтэй адил ажил хийх ёсгүй монгол хүмүүс бичиг баримтгүй тулдаа хийгээд явж байна. Танайхан хэлээ сайхан сураад ирвэл хамгийн их боломжтой бүлэг шүү. Энд байгаа энэтхэгийн хууль бусууд нь ИТ-гийн ажилчид биш. Таксины жолооч шинxүүд Нью Йoркт олон бий. Гэтэл танайхан мэргэжилтэй, мэдлэгтэй. Хэрвээ хууль ёсны болбол сайхан ирээдүй Америкийн монголчуудад байна. Танайхан энэ утгаараа дарааллын хамгийн эхэнд байгaа.

 Англи хэлнээс орчуулсан Ш.Баатар,
"
AllState" даатгалын компаний ахлах мэргэжилтэн

 
Жич: Индиана мужид төвтэй Америк дахь Монголын нийгэмлэгийн талаар мэдээлэл авах, мөн тус нийгэмлэгт гишүүнээр элсэхийг хүсвэл дараах хаягаар ороорой?  

Хаяг
: http://www.indiana.edu/~mongsoc/about.htm
         http://www.indiana.edu/~mongsoc/Memberships.htm
 
 


Zamdaan.com
© 2006